X-Road Mongolia¶
Хагас · Давхарга 0 — Өгөгдөл солилцоо ·
Репо: xroad-mn · instance MN
Байгууллага хоорондын стандартчилсан, баталгаажсан өгөгдөл солилцооны давхарга.
Эстонид үүсэж, олон улсад нэвтэрсэн X-Road технологи дээр
суурилсан, Монголын instance нь MN тэмдэглэгээтэй.
Юу шийддэг вэ?¶
Байгууллага хоорондын интеграц уламжлалт байдлаар N × N асуудал үүсгэдэг: 20 байгууллага бие биетэйгээ холбогдоход 190 хос интеграц, тус бүр өөрийн танилт, өөрийн формат, өөрийн SLA-тай.
X-Road үүнийг N болгож хураадаг. Байгууллага бүр нэг security server босгож, түүгээрээ бүх бусадтай ярина. Танилт, шифрлэлт, гарын үсэг, цагийн тэмдэг, лог нь протоколын түвшинд шийдэгдсэн — апп нь тэдгээрийг дахин бичдэггүй.
Топологи¶
graph TB
subgraph trust[Итгэлцлийн үйлчилгээ]
direction LR
CA["eID Mongolia
Root + Issuing CA
OCSP / CRL"]
TSA["timeserver.mn
RFC 3161 TSA"]
end
subgraph control[Instance-ийн удирдлага]
direction LR
CS["cs.xroad.mn
Central Server (MN)
globalconf гарын үсэглэнэ"]
MGMT["mgmt.xroad.mn
Management SS"]
end
subgraph members[Гишүүдийн security server]
direction LR
RP["rp.gerege.mn
Producer SS"]
SSG["ss.gerege.mn
Consumer SS"]
PAY["ss.paygrid.mn
Member SS"]
end
CS -->|globalconf| RP
CS -->|globalconf| SSG
CS -->|globalconf| PAY
CS -->|globalconf| MGMT
MGMT -->|mgmt proxy| CS
SSG -->|SS ↔ SS| RP
PAY -->|SS ↔ SS| RP
CA -.->|OCSP / CRL| RP
CA -.->|OCSP / CRL| SSG
TSA -.->|цагийн тэмдэг| RP
TSA -.->|цагийн тэмдэг| SSG
Бүрэлдэхүүн¶
| Сервер | Үүрэг |

cs.xroad.mn |
Central Server — instance MN-ийн итгэлцлийн жагсаалт (globalconf)-ыг гарын үсэглэн тараана |
mgmt.xroad.mn |
Management security server — гишүүн бүртгэлийн үйлчилгээг нийтэлнэ |
rp.gerege.mn |
Producer security server — үйлчилгээ нийлүүлнэ |
ss.gerege.mn |
Consumer security server — үйлчилгээ хэрэглэнэ |
ss.paygrid.mn |
Гишүүний security server |
Итгэлцлийн үндэс¶
X-Road-ийн бүх мессеж гарын үсэгтэй, цагийн тэмдэгтэй явдаг. Тэр гарын үсгийг баталгаажуулах гэрчилгээг хэн олгох вэ?
eID Mongolia нь X-Road-ийн CA үүрэг гүйцэтгэдэг. Мөн OCSP-ээр
гэрчилгээний хүчинтэй байдлыг real-time шалгуулна; timeserver.mn нь RFC 3161
цагийн тэмдэг өгнө.
Энэ нь экосистем дэх цорын ганц зөвшөөрөгдсөн «доогуур» хамаарал — Давхарга 1 нь Давхарга 0-д итгэлцлийн үндсийг өгч байна.
Одоогийн төлөв¶
Хагас
Бэлэн: топологийн төлөвлөлт бүрэн; central server ба эхний security server-үүд босч, ажиллаж байна; CA-гийн handover багц бэлтгэгдсэн.
Дутуу: өргөн хэрэглээнд production нэвтрүүлэлт эхлээгүй.
Эрх зүйн урьдач нөхцөл
Одоогийн CA-нууд нь өөрөө гарын үсэгтэй (self-signed) root дээр суурилдаг. Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийн дагуу root нь эрх бүхий үндэсний байгууллагад байх шаардлагатай. Энэ асуудал X-Road-ийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө шийдэгдэх ёстой — техникийн бус, эрх зүйн блокер.
Gerege Verify-тай хамаарал¶
Gerege Verify нь одоогоор X-Road-ийн хажуугаар ажиллаж буй лавлагааны суваг. X-Road бүрэн нэвтэрсний дараа зарим лавлагаа стандарт X-Road үйлчилгээ рүү шилжих боломжтой.
Дэлгэрэнгүй баримт¶
Гишүүнчлэлийн дэлгэрэнгүй (member class, code, бүртгэлтэй subsystem), серверийн
тохиргоо, скриптүүд нь xroad-mn репо-д байрлана. Тэнд сервер бүрийн
хавтас, docs/topology.md болон handover баримтууд бий.