Агуулгыг алгасах

Бүх платформ

Экосистемийн платформ бүрийн үүрэг, давхарга, эх репо-г нэг дор. Дэлгэрэнгүй рүү орохын өмнө юу нь юуны төлөө байдгийг эндээс тодруулна.

Давхаргаар

Нэг харцаар

Платформ Үүрэг Давхарга Репо Төлөв
eID Mongolia Identity, гарын үсэг, PKI 1 eid-platform-mn Production
Gerege SSO OIDC provider, eID proxy 2 sso-gerege-mn Production
DAN Gateway DAN танилтын гарц 2 sso-gerege-mn Production
G-Sign Гарын үсгийн гарц 2 sso-gerege-mn Production
Gerege Verify ААН/улсын бүртгэлийн лавлагаа 2 sso-gerege-mn Production
Gerege Nexus Модульт платформ, апп стор 3 open-gerege-nexus Production
Gerege Template Үйлчилгээ бүтээх суурь 3 template-gerege-mn Production
Gerege Platform Өргөтгөсөн платформ, IdP 3 gerege-platform-mn Production
Developer Portal API каталог, апп бүртгэлийн гарц 4 developer-gerege-mn Production
Gerege App Иргэний өдөр тутмын үйлчилгээ 4 gerege-app-mn Production
Gerege POS Цэг дээрх танилт, цахим гарын үсэг 4 gerege-pos-mn Production
Gerege Wallet Иргэний цахим түрийвч 4 wallet-gerege-mn Хагас
Gerege Kiosk Өөрөө үйлчлэх терминал 4 gerege-kiosk-mn Production
X-Road Mongolia Өгөгдөл солилцоо 0 xroad-mn Хагас
Төрийн шугам SSO · Template · Ring · Хурдан 2–4 *-dgov-mn Production

Репо-гийн хандалт

Дээрх репо-нуудын зарим нь хаалттай (private). Хандалт хэрэгтэй бол Gerege Systems-ийн платформын багтай холбогдоно уу.

Хил хязгаарын дүрэм

Платформ хоорондын үүргийн давхардлаас сэргийлэх гурван дүрэм:

1. Credential зөвхөн SSO дээр. OAuth client болон client secret нь зөвхөн SSO дээр үүсдэг, зөвхөн тэнд хадгалагддаг. Developer Portal ч гэсэн client ҮҮСГЭДЭГГҮЙ, secret-ийг ХАРАХГҮЙ — зөвхөн заавар өгч, SSO консол руу гүн холбоос хийнэ.

2. eID рүү шууд хандахгүй. Давхарга 3–4-ийн апп-ууд eID рүү шууд ханддаггүй. Зөвшөөрөгдсөн eID үйлчилгээ нь SSO-гийн eID proxy-оор дамжина.

3. Нэг үүрэг = нэг платформ. Хоёр платформ ижил үүрэг гүйцэтгэж эхэлбэл нэгийг нь нөгөө рүү нэгтгэнэ. Түүхэн жишээ: тусдаа байсан eID репо-нууд нэг монорепо болсон, Ory Hydra-г өөрийн OIDC код орлуулсан.

Аль нь надад хэрэгтэй вэ?

Хэрэв та… Эндээс эхэл
Иргэдийг нэвтрүүлэх шаардлагатай апп бичиж байгаа Gerege SSO
PDF-д хууль зүйн хүчинтэй гарын үсэг зуруулах G-Sign · eID Mongolia
Байгууллагын мэдээлэл шалгах шаардлагатай Gerege Verify
Шинээр бүтэн үйлчилгээ босгох Gerege Template Platform
Байгууллагын үйл ажиллагааг модулиудаар нэг платформ дээр нэгтгэх Gerege Nexus
Ямар API байдгийг судлах Developer Portal
Кассын ард иргэнийг таньж, гарын үсэг зуруулах Gerege POS
Байгууллага хооронд өгөгдөл солилцох X-Road Mongolia
Гар утасны апп-даа eID нэвтрэлт нэмэх eID Mongolia — SDK
Иргэнд өөрөө үйлчлэх терминалаар үйлчилгээ хүргэх Gerege Kiosk