Агуулгыг алгасах

Төрийн шугам (dgov.mn)

Production · Давхарга 2–4 · Репо: *-dgov-mn · *.dgov.mn

Экосистемийн төрийн байгууллагад зориулсан толин тусгал шугам. Хувийн хэвшлийн *.gerege.mn шугамтай нэг кодын удамшилтай — ижил архитектур, ижил конвенц, ижил аюулгүй байдлын суурь.

Яагаад тусдаа шугам вэ?

Төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ нь эрх зүйн шаардлага, өгөгдлийн засаглал, аудитын дэглэм гурваараа өөр. Нэг deployment дээр хоёуланг үйлчлэх нь:

  • хэний өгөгдөл хаана байгааг бүрхэг болгоно,
  • аудитын хамрах хүрээг тодорхойлоход хүндрэл үүсгэнэ,
  • нэг талын зохицуулалтын өөрчлөлт нөгөөд шаардлагагүй хязгаарлалт тулгана.

Тиймээс: код нэг, deployment хоёр.

Бүрэлдэхүүн

Домэйн Платформ Давхарга Репо Нээлттэй эх
sso.dgov.mn Government SSO (DAN-Government) 2 sso-dgov-mn
template.dgov.mn Government Template Platform V3.0 3 template-dgov-mn
Government Template — Node.js edition 3 template-dgov-mn-nodejs
developer.dgov.mn DGOV Developer Portal 4 developer-dgov-mn
ring.dgov.mn Ring System 4 ring-dgov-mn
hurdan.dgov.mn «Хурдан» платформ 4 hurdan-dgov-mn

Government SSO

sso.dgov.mn — төрийн шугамын OIDC provider. Gerege SSO-той ижил архитектур: өөрийн Go OAuth2/OIDC код (Hydra-г орлуулсан), eID proxy, апп бүртгэлийн цорын ганц газар.

Identity цөм нь хоёр шугамд нийтлэг — хоёулаа eID Mongolia дээр тулна. Иргэн нэг л eID-тэй; аль шугам руу нэвтрэхээс үл хамааран ижил гэрчилгээ, ижил PIN ажиллана.

Түүхэн тэмдэглэл: энэ үйлчилгээ өмнө нь dan.dgov.mn домэйнтэй байсныг sso.dgov.mn болгож өөрчилсөн.

Government Template Platform V3.0

template.dgov.mnцахим засаглалыг бүтээх суурь. Gerege Template Platform-тай ижил стек: Clean Architecture Go (chi · pgx · RLS) backend + Next.js 15 BFF + Gemini AI, eID танилт, OIDC provider.

Node.js хувилбар (template-dgov-mn-nodejs) нь Go хувилбарын порт: Express 5 · pg · RLS backend + React frontend. Тогтворжуулалт үргэлжилж байна.

Салбар продукт

Ring System

ring.dgov.mnТөрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн платформ (Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хяналт-шинжилгээний чиглэлээр).

Маш өргөн хамрах хүрээтэй: BPMN/DMN процессын загварчлал, process mining, нийлүүлэлтийн сүлжээний удирдлага. Суурь тавигдсан, хөгжүүлэлт үргэлжилж байна.

«Хурдан» платформ

hurdan.dgov.mnТөрийн цахим үйлчилгээний зохицуулах газрын платформ. Үйлчилгээ хүргэх ба түүнийг хянах гадаргуу. eID суурьтай, AI-жуулсан, Government Template Platform V3.0 дээр босгосон. Нээлттэй эх.

DGOV Developer Portal

developer.dgov.mn — төрийн шугамын хөгжүүлэгчийн портал. Gerege Developer Portal-той ижил зарчим: API каталог, апп бүртгэлийн заавар, credential-ийг өөртөө хадгалахгүй. Нээлттэй эх.

Толин тусгал харгалзаа

Үүрэг Төр Хувийн хэвшил
SSO sso.dgov.mn sso.gerege.mn
Template template.dgov.mn open.gerege.mn
Developer portal developer.dgov.mn developer.gerege.mn
Салбар продукт Ring · Хурдан Gerege Platform · Wallet
Identity eID Mongolia (нийтлэг) eID Mongolia (нийтлэг)

Баримт

Төрийн шугамын хэд хэдэн репо нь нээлттэй эх тул баримт нь GitHub дээр шууд уншигдана. Тухайлбал sso-dgov-mn-documentation нь Government SSO-ийн техникийн баримтыг тусад нь хөтөлдөг.