Агуулгыг алгасах

Gerege Ecosystem Docs

eID-д суурилсан · AI-аар хүчирхэгжсэн — Gerege экосистемийн платформуудын нэгдсэн техникийн баримтын гарц.

Энэ сайт бол салангид төслүүдийн жагсаалт биш. Gerege Systems ХХК-ийн бүтээж буй зүйл нь үндэсний eID/PKI цөм дээр суурилсан, SSO давхаргаар холбогдсон, нэг template-ээс салбарласан цахим үйлчилгээний экосистем юм. Энд тэр экосистемийн давхарга бүр, платформ бүр, тэдгээрийг холбож буй нийтлэг стандартууд нэг дор цуглуулагдсан.

  • Экосистем гэж юу вэ?


    Нэг өгүүлбэрээр, дараа нь давхаргаар. Юу юун дээр суурилдаг, аль нь аль руугаа хамаардаг.

    Танилцуулга

  • Давхаргат бүтэц


    Давхарга 0 (өгөгдөл солилцоо) → Давхарга 4 (салбар продукт) хүртэлх бүрэн зураглал.

    Архитектур

  • Платформууд


    Gerege Nexus · eID Mongolia · Gerege SSO · Template · Gerege Platform · Developer Portal · Wallet · Verify · X-Road.

    Бүх платформ

  • Нэгдсэн стандарт


    Бүх repo-д давтагдан хэрэгждэг де-факто дүрмүүд: эрхийн шатлал, identity casing, callback дүрэм, аюулгүй байдлын суурь.

    Стандартууд

Нэг өгүүлбэрээр

Нэг identity цөм (eID), хоёр SSO provider, нэг платформын суурь, олон салбар продукт — бүгд ижил Clean Architecture Go backend + Next.js BFF стек дээр, төрийн (*.dgov.mn) ба хувийн хэвшлийн (*.gerege.mn) гэсэн хоёр толин тусгал шугамаар зэрэг баригдаж байна.

Давхарга 4  САЛБАР ПРОДУКТ      Ring · Хурдан · Wallet · Developer Portal
Давхарга 3  ПЛАТФОРМЫН СУУРЬ    Gerege Nexus (модульт монолит + апп стор)  ← шинэ
                                Template Platform (Go + Next.js BFF + AI)
Давхарга 2  ТАНИЛТ / SSO        sso.gerege.mn · sso.dgov.mn (OIDC provider)
Давхарга 1  IDENTITY / PKI      eID Mongolia — threshold ECDSA · CA · OCSP · TSA
Давхарга 0  ӨГӨГДӨЛ СОЛИЛЦОО    X-Road (instance MN)

2026-08: экосистемийн загвар шилжиж байна

Давхарга 3 дээр Gerege Nexus гарч ирлээ — модульт монолит, апп стортой, нэг бинарь дотор бүх модулиа агуулсан шинэ суурь. Өмнөх загвар нь «нэг template → бүтээгдэхүүн бүрт fork» байсан бол шинэ загвар нь «нэг upstream (Nexus) → брэнд бүрт fork, upstream-ээс merge-ээр шинэчлэгдэнэ». Эхний хоёр салаа — Gerege SSO ба Eduge.mn — аль хэдийн гарсан. Шилжилт явагдаж байгаа тул хуучин платформууд production-д ажилласаар байна; хуудас бүр аль төлөв нь хүчинтэйг тодорхой заана.

Дэлгэрэнгүйг Давхаргат бүтэц хуудаснаас үзнэ үү.

Хаанаас эхлэх вэ?

Таны үүргээс хамаарч

Хамрах хүрээ

Энэ сайт нь экосистемийн түвшний баримт: платформ бүрийн үүрэг, хил хязгаар, хоорондын холбоо, нийтлэг стандартыг тайлбарлана. Платформ тус бүрийн гүн гүнзгий API лавлах, endpoint тайлбар, SDK-ийн дэлгэрэнгүй нь тухайн репо доторх өөрийнх нь баримтад амьдардаг — энэ сайт тэдгээр рүү заана.

Энд байгаа Энд байхгүй
Экосистемийн архитектур, давхаргууд Endpoint тус бүрийн request/response схем
Платформ бүрийн үүрэг ба хил хязгаар SDK-ийн method-level лавлах
Нийтлэг стандарт, конвенц Тухайн репо-гийн локал хөгжүүлэлтийн заавар
Домэйн ↔ платформын зураглал Дотоод үйл ажиллагааны нууц тохиргоо

Хэл

Сайт нь Монгол (үндсэн) дээр нэмээд НҮБ-ын зургаан албан ёсны хэл — العربية · 中文 · English · Français · Русский · Español — нийт долоон хэлээр бүрэн үйлчилнэ. Толгой хэсгийн хэлний сонголтоор солино; дэлгэрэнгүйг Олон хэл (i18n) хуудаснаас үзнэ үү.