Агуулгыг алгасах

Үйлчилгээний регистр ба Relay

Хоёр модуль нь байгууллагын мастер өгөгдөл дээр ажилладаг (хэрэглэгч тус бүрийн биш) тул RLS-гүй — хамгаалалт нь HTTP давхаргад эрхээр хийгддэг.

Ring System · R1 — Үйлчилгээний нэгдсэн регистр

Регистр нь «төрийн үйлчилгээний инвентар хэр бүрэн, хэр дижитал, once-only-д хэр ойрхон вэ» гэсэн асуултад хариулдаг удирдлагын хэрэгсэл. Паспорт (service passport) бүр CPSV-AP толь бичигт нийцнэ.

Паспортын статус

Статус Утга
draft Ноорог — нийтийн каталогт харагдахгүй
published Нийтлэгдсэн — /api/v1/catalog/*-д гарна
archived Архивлагдсан

Проактив байдлын шат

Эстонийн загвараар — зөвхөн мэдээллээс автомат үйлчилгээ хүртэл:

Шат Утга
information Зөвхөн мэдээлэл нийтэлсэн
online Онлайн өргөдөл авдаг
once_only Байгаа өгөгдлийг дахин шаарддаггүй
proactive Иргэн хүсэлт гаргалгүйгээр өөрөө санал болгодог

Overview самбар нь шат бүрээр үйлчилгээний тоог харуулж, дундаж хуулийн шийдвэрлэх хугацааг тооцно.

Нотолгоо ба once-only

registry_evidences нь нотолгооны каталог. Бичлэг бүрийн in_khur талбар нь уг мэдээлэл ХУР-д аль хэдийн байгаа эсэхийг заана.

Паспорт ↔ нотолгооны холбоос дээр from_citizen флаг байдаг — уг баримтыг иргэнээс шаардаж байна уу, эсвэл байгууллага өөрөө системээс татдаг уу.

Once-only зөрчил

in_khur = true БА from_citizen = true хосолсон тохиолдол бүр нь once-only зөрчил — системд аль хэдийн байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардаж байна гэсэн үг. GET /api/v1/registry/once-only нь эдгээрийг жагсааж, жилийн давтамжаар нь иргэдэд учирч буй дарамтыг тооцоолно.

Хувилбар ба delta

Нийтлэх бүрд паспортын хувилбар (registry_service_versions) үүснэ. Delta* талбарууд нь дахин инженерчлэлийн өмнөх baseline-тай харьцуулсан ялгааг хадгална — сөрөг утга нь сайжралт (алхам цөөрсөн, хугацаа богиноссон).

Endpoint-ууд

registry.view — уншилт, registry.manage — бичилт. admin нь хоёуланд нь давна.

Метод Зам Эрх
GET /api/v1/registry/overview view
GET /api/v1/registry/catalog view
GET /api/v1/registry/once-only view
GET /api/v1/registry/services · /{id} view
GET /api/v1/registry/services/{id}/versions view
GET /api/v1/registry/services/{id}/once-only view
GET /api/v1/registry/evidences · /life-events view
POST PUT DELETE /api/v1/registry/services… manage
POST /api/v1/registry/services/{id}/publish · /archive manage
PUT /api/v1/registry/services/{id}/evidences manage
POST PUT DELETE /api/v1/registry/evidences… manage
POST DELETE /api/v1/registry/life-events… manage

UI: Admin → Registry (/admin/registry, /admin/registry/services, /admin/registry/evidences).

Relay — платформ хоорондын хүсэлт дамжуулалт

Relay нь дээд (upstream) платформоос хугацаатай хүсэлт хүлээн авч, доод (downstream) платформууд руу дамжуулж, SLA-г хянаж, хариуг цуглуулдаг.

flowchart LR
    U[Upstream platform] -->|POST /relay/requests| R[(Relay)]
    R -->|assignment| D1[Downstream A]
    R -->|assignment| D2[Downstream B]
    D1 -->|respond| R
    D2 -->|respond| R
    R -->|forward-up webhook| U

Статусууд

Хүсэлт: receiveddispatchedin_progressfulfilled (эсвэл overdue, rejected).

Даалгавар (assignment): pendingacknowledgedin_progressdone (эсвэл overdue, rejected).

SLA хяналт

Механизм Утга
Сануулга SLA цонхны 75% ба 90% дээр downstream руу шахалт илгээнэ
Escalate Даалгавар overdue болсноос хойш нэмэлт хугацаа өнгөрөхөд дээд шат руу автоматаар дамжина
Timeline received · dispatched · reminded · escalated · responded · fulfilled · overdue · breach_notified · forwarded_up

Escalate-ийн хүлээлт

Суурь модульд RelayEscalateGrace нь 2 минут — энэ нь загварын (template) утга. Production-д өөрийн SLA-даа тааруулж уртасгана.

Endpoint-ууд

Метод Зам Эрх
POST /api/v1/relay/webhook — (peer платформын дуудлага)
POST /api/v1/relay/requests manage
POST /api/v1/relay/assignments/{id}/respond manage
POST /api/v1/relay/requests/{id}/forward manage
GET /api/v1/relay/overview · /requests · /requests/{id} view
GET POST DELETE /api/v1/relay/platforms… view / manage
GET POST DELETE /api/v1/relay/routes… view / manage

RelayRoute нь service_code → platform чиглүүлэлтийн дүрэм бөгөөд target бүрдээ өөрийн SLA-тай.

UI: Admin → Relay (/admin/relay, /admin/relay/config, /admin/relay/{id}).

Ingest/Respond-ийн хамгаалалт

Энэ суурь хэрэгжилтэд requests ба assignments бичилт нь JWT + relay.manage-аар хамгаалагдсан. Production-д дээд/доод платформууд эдгээрийг gateway (m2m OAuth)-аар дуудах нь зөв загвар.