Иргэний үйлчилгээ¶
Платформ нь иргэн рүү харсан үйлчилгээний портал болон оператор (менежер) рүү
харсан дараалал-ыг хоёуланг нь агуулна. Хоёулаа нэг өгөгдлийн загвар дээр
суурилдаг: gov_services каталог + gov_applications хүсэлт + append-only
timeline.
Загварын толь бичиг нь CPSV-AP 3.2.0 (SEMIC — Public Service, Evidence, Life Event) стандартад зэрэгцүүлэгдсэн; үр дүнгийн толь нь Голландын ZGW-ийн загварыг дагасан.
Хоёр гадаргуу¶
| Гадаргуу | Хэн | Зам | Эрх |
|---|---|---|---|
| Иргэний портал | Нэвтэрсэн хэрэглэгч | /me/services, /me/applications, /me/references, /me/notifications, /me/payments, /me/appointments |
нэвтэрсэн |
| Операторын дараалал | Менежер / албан хаагч | /manager/requests, /manager/dashboard |
gov.review |
Үйлчилгээний биелүүлэх горим¶
| Горим | Утга |
|---|---|
auto |
Бүртгэлээс шууд уншиж олгоно (лавлагаа, тодорхойлолт). Хүн оролцохгүй — хүсэлт өгмөгц нэг транзакцид биелнэ. |
manual |
Менежер хянаж шийдвэрлэсний дараа биелнэ. |
Хүсэлтийн төлөвийн машин¶
Зөвшөөрөгдсөн шилжилтүүд нь домэйнд ганц эх сурвалж болж тодорхойлогдсон
бөгөөд repository-ийн SQL нь тэдгээрийг WHERE status IN (...) болгон давхар
хэрэгжүүлдэг — ингэснээр зэрэг ирсэн хоёр шийдвэрийн уралдаан (race) хаагдана.
stateDiagram-v2
[*] --> submitted
submitted --> registered
submitted --> cancelled
registered --> in_review
registered --> info_required
registered --> approved
registered --> completed
registered --> rejected
registered --> expired
in_review --> info_required
in_review --> approved
in_review --> completed
in_review --> rejected
info_required --> in_review
info_required --> approved
info_required --> completed
info_required --> rejected
approved --> completed
completed --> [*]
rejected --> [*]
cancelled --> [*]
expired --> [*]
| Төлөв | Утга |
|---|---|
submitted |
Иргэн илгээв |
registered |
Албан ёсоор бүртгэгдэв, SLA эхэлнэ |
in_review |
Менежер хянаж байна |
info_required |
Иргэнээс нэмэлт баримт хүлээж байна |
approved |
Зөвшөөрөв — шийдвэр гарсан ч гаралт хараахан хүргэгдээгүй (биет үнэмлэх, гэрчилгээ) |
completed |
Гаралт олгогдов |
rejected · cancelled · expired |
Терминал төлөв |
approved ба completed хоёрын ялгаа
Гаралт нь тэр дороо олгогдох боломжтой бол (лавлагаа) шууд completed рүү
очно — завсрын төлөв утгагүй. Гаралт нь биет зүйл бол approved
(«шийдэгдсэн, хүргэгдээгүй») дараа нь completed болно.
Үр дүнгийн толь¶
granted · refused · withdrawn · not_admissible · processed
Явцын толийг (status) байгууллага өөрөө тодорхойлж болох ч үр дүнгийн толийг нэгтгэсэн байх нь тайлан, статистикийн үндэс болдог.
Иргэний endpoint-ууд¶
| Метод | Зам | Юу |
|---|---|---|
GET |
/api/v1/gov/services |
Үйлчилгээний каталог |
GET |
/api/v1/gov/life-events |
Амьдралын үйл явдлаар бүлэглэсэн |
GET |
/api/v1/gov/overview |
Нүүр хуудасны нэгтгэл |
GET · POST |
/api/v1/gov/applications |
Хүсэлт жагсаах / шинээр өгөх |
GET |
/api/v1/gov/applications/{id}/timeline |
Append-only явцын бүртгэл |
POST |
/api/v1/gov/applications/{id}/cancel |
Иргэн буцаах |
POST |
/api/v1/gov/applications/{id}/provide-info |
Нэмэлт баримт өгөх |
GET · POST |
/api/v1/gov/references |
Лавлагаа жагсаах / захиалах |
GET |
/api/v1/gov/notifications |
Мэдэгдэл |
POST |
/api/v1/gov/notifications/{id}/read, /read-all |
Уншсан болгох |
GET |
/api/v1/gov/payments |
Төлбөр (татвар, хураамж, торгууль) |
POST |
/api/v1/gov/payments/{id}/pay |
Төлөх |
GET · POST |
/api/v1/gov/appointments |
Цаг захиалга |
POST |
/api/v1/gov/appointments/{id}/cancel |
Цаг цуцлах |
Бүх бичилтийн үйлдэл govWrite хязгаарлагчаар (30/мин, burst 15) хамгаалагдана.
Операторын дараалал¶
gov.review эрхтэй хэрэглэгч л /api/v1/gov/officer/* бүлэгт хүрнэ. Эрхийн
шалгалт route түвшинд middleware-ээр хийгддэг тул handler бүрт давтагдахгүй.
| Метод | Зам | Юу |
|---|---|---|
GET |
/officer/stats |
Дарааллын нэгтгэл (иргэний overview-ээс тусдаа) |
GET |
/officer/queue |
Шүүлтүүртэй дараалал |
GET |
/officer/queue/{id} |
Нэг хүсэлтийн дэлгэрэнгүй |
POST |
/officer/queue/{id}/assign |
Өөртөө / бусдад хуваарилах |
POST |
/officer/queue/{id}/decide |
Шийдвэр (approved / rejected) |
POST |
/officer/queue/{id}/complete |
Гаралт олгож дуусгах |
POST |
/officer/queue/{id}/request-info |
Иргэнээс нэмэлт мэдээлэл хүсэх |
Каталог удирдах¶
Нийтийн каталог нь нэвтрэлтгүй уншигдана:
GET /api/v1/catalog/services— нийтлэгдсэн үйлчилгээGET /api/v1/catalog/services/{id}— нэг үйлчилгээний паспортGET /api/v1/catalog/life-events— амьдралын үйл явдлууд
Каталогийн эх сурвалж нь үйлчилгээний регистр (R1) —
Регистр ба Relay-г үзнэ үү. Тэнд үйлчилгээ нийтлэгдэх
(publish) хүртэл нийтийн каталогт гарахгүй.